Дэлхийн гурван удаагийн аварга Билял Махов сэргээш хэрэглэснээ хүлээн зөвшөөрчээ
Чөлөөт бөхийн дэлхийн гурван удаагийн (2007, 2009, 2010) аварга, 2012 оны Лондоны олимпийн мөнгөн медальт ОХУ-ын бөх Билял Махов сэргээш хэрэглэснээ хүлээсэн тухай “АР” агентлаг уламжиллаа.
Энэ оны нэгдүгээр сард Ромд болсон олон улсын тэмцээний үеэр 32 настай түүнээс авсан шинжилгээнээс гормоны өсөлтийг идэвхжүүлдэг бодис илэрчээ. Тэрхүү тэмцээнд Билял Махов мөнгөн медаль хүртсэн аж.
Тэрээр хагалгаанд орсныхоо дараа нөхөн сэргээлтийн хугацаандаа ямар эм тариа хэрэглэж буйгаа бүрэн хяналгүй хайнга хандсан гэж мэдэгдсэн байна. Ийнхүү Билял Маховын барилдах эрхийг дөрвөн жил хүртэлх хугацаагаар хасч болзошгүй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ