Энэ улирлын онцлох үйл явдлаар А.Овечкиний дээд амжилтыг нэрлэв
Хойд Америкийн Үндэсний хоккейн холбооны лигийн 2019-2020 оны улирлын онцлох үйл явдлаар "Вашингтон Кэпиталз" багийн ахлагч, довтлогч Александр Овечкиний дээд амжилтыг "ESPN" сэтгүүл нэрлэжээ.
"Агуу Алекс" хочит орос эр "Нью-Жерси Дэвилз" багийн хаалганд шайб оруулснаар NНL-д зүтгэхдээ 700 шайб оруулсан цөөхөн тоглогчийн нэг болсон юм. Түүнээс өмнө 700-аас дээш шайбны босгыг ердөө долоон хоккейчин л давсан аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ