Эвдэгдээгүй хэвээр буй дэлхийн дээд амжилтууд- Цуврал 2

 1955 оноос Гиннессийн номонд дэлхийн олон олон дээд амжилт болон хүмүүсийг жил бүр баримтжуулан оруулдаг билээ. Ийнхүү олон тооны дээд амжилтыг баримтжуулсан ч эдгээрээс олонхи нь хэсэг хугацааны дараа өөр нэгэн тэрхүү амжилтыг хэд хэдэн удаа эвдсэн байдаг. 


Гэхдээ эвдэгдээгүй амжилтууд ч бий бөгөөд ийм амжилтууд тогтоосон өдрөөсөө хойш яг л хэвээрээ байгаа аж. Ингээд уншигч та бүхэндээ бид ийм дээд амжилтуудыг цувралаар хүргэж байна. 


 Дэлхийн хамгийн том оффисын барилга

 

Хүмүүс дэлхийн хамгийн том оффисын барилга тухай бодохдоо тэнгэр баганадсан өндөр байшингаар төсөөлж буй биз. Харин үнэндээ бол ердөө таван давхар барилга нь дэлхийн хамгийн том оффисын барилгад тооцогддог юм. Анх 1955 онд дээд амжилт тогтоож, одоо ч энэ байр сууриа хадгалсаар байгаа барилга бол Америкийн Вашингтон хот дахь Пентагон буюу батлан хамгаалах яамны байр юм. Энэхүү байшингийн нийт талбай нь 613 мянган хавтгай дөрвөлжин метр гэнэ.

 

Үүнээс 343,000 мкв нь газар дээрх таван давхар болон газар доорхи хоёр давхар бүхий оффисын талбай байдаг аж. Пентагоны талбай нь Нью-Йоркийн Эмпайр-стейт-билдингийн талбайгаас гурав дахин том бөгөөд коридорын урт нь гэхэд 28 км гэнэ. Гэхдээ таван өнцөгт хэлбэртэй тул барилгын нэг цэгээс нөгөө цэгт очиход ердөө таван минутын хугацаа зарцуулдаг байна.  Пентагонд нэгэн үед нэгэн зэрэг 31 мянган хүн ажиллаж байжээ.





Б.Атар

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ