Б.Баттүшиг Олон улсын олимпийн хорооны гишүүн болно

Олон улсын олимпийн хороо өчигдөр /2020.06.10/ мэдэгдэл гарган, ирэх долоодугаар сарын 17-ны өдөр таван хүнийг олон улсын олимпийн хорооны гишүүнээр нэр дэвшүүлэх ажээ. Санал болгож буй гурван эрэгтэй, хоёр эмэгтэй нэр дэвшигчдийн дунд Монголын үндэсний олимпийн хорооны дэд тэргүүн, Монголын бадминтоны холбооны ерөнхийлөгч Б.Баттүшиг багтжээ.


Харин түүнтэй хамт Хорват улсын ерөнхийлөгч асан Колинда Грабар-Китарович, Саудын Арабаас АНУ-д суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд гүнж Рима Бандар Аль-Сауд, Олон улсын хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч, Их Британийн парламентын гишүүн Себастьян Коу, Кубын олимпийн хорооны удирдах зөвлөлийн гишүүн, 1980 оны Москвагийн олимпийн жад шидэлтийн аварга Мариа Гаридад Колун нар нэр дэвшжээ.


ОУОХ 2020 онд хүйсийн эрх тэгш байдлыг хянах төсөл боловсруулж шийдвэр гаргах түвшнийхээ нийт суудлын 30 хувийг эмэгтэйчүүдээр бүрдүүлэх зорилго тавьжээ. Тэгвэл хэдхэн хоногийн өмнө ОУОХ-ноос мэдэгдэл гарган, шийдвэр гаргах түвшний нийт суудлын 47.7 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа гэв.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ