Михаил Ефремовын цуснаас мансууруулах бодис илэрчээ

Театр, киноны жүжигчин, найруулагч Михаил Ефремовын холбогдсон Москва дахь авто ноцтой ослын тухай шинэ мэдээ тодорхой болжээ.


ТАСС  агентлагийн мэдээлснээр, ОХУ-ын гавьяат жүжигчний цуснаас мансууруулах бодис болон согтууруулах ундааны ул мөр илэрсэн тухай хууль сахиулах байгууллагын төлөөлөгч хэлсэн байна.


Цагдаагийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр, мансууруулах бодис биеэс тэр даруй гадагшилдаггүй учир шинжилгээ хийхэд тодорхой цаг хугацаа шаардагддаг аж. Москвад Михаил Ефремовын унаж явсан машин зам тээврийн ноцтой осол гаргаж, үүний улмаас нэг хүн амь үрэгдсэн байна.


Машин мөргөлдсөн агшин хяналтын камерын бичлэгт үлджээ. Жүжигчнийг гэрт нь явуулсан бөгөөд түүнийг гадагш гарахгүй байхыг сануулсан байна. Түүнд хүндхэн ял оноож мэдэх бөгөөд 12 жил хүртэлх хугацаагаар хорьж болох аж. 


Уг хэрэг явдлын дараа түүнийг олон нийтийн зүгээс эрс шүүмжилж, буруушааж байгаа юм. 




Б.Атар

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ