Андреа Пирлог хамгийн ширүүн хөлбөмбөгчнөөр тодруулжээ

Дэлхий даяар нэр хүндтэй сэтгүүлүүдийн нэг "FourFourTwo" бүх цаг үеийн хамгийн ширүүн хөлбөмбөгчнөөр Италийн шигшээ багийн хагас хамгаалагч Андреа Пирлог тодрууллаа. Тэрээр 2006 онд Бразилд болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж байжээ.


Түүний дараа Английн Дэвид Бекхэм, Голландын Йохан Круифф нар орсон аж. Хамгийн ширүүн хөлбөмбөгчдийн тоонд Нигерийн Жей-Жей Окоча, Францын Дэвид Жинола, Эрик Кантона, Болгарын Димитар Бербатов, Унгарын Ференц Пушкаш, Бразилын Роналдинью, Сократес, Испанийн Хаби Алонсо, Голландын Рууд Гуллит, Эдгар Давидс нарыг тус тус нэрлэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ