Дэлхийд хамгийн томд тооцогддог далбааг аянга цуу "татжээ"

АНУ-ын Висконсин мужид байдаг дэлхийд хамгийн томд тооцогдох АНУ-ын үндэсний далбааг урчихсан байна. Heavy сайтад ингэж бичжээ.

 

 Эндхийн оршин суугчид асар өндөр ишэнд хоёр салаа туг хийссэн гэрэл зургийг нийгмийн сүлжээнд тавьжээ. Энэ явдлыг харсан бас нэгэн оршин суугч цуурсан далбааны дүрс бичлэгийг Facebook-т тавьсан байна. Тэр хүн бол Висконсин мужын Шебойган хотоос холгүй суудаг аж. Энэ нь тус оронд болж буй нөхцөл байдлыг бэлгэдэж байх шиг хэмээн олон хэрэглэгч бичжээ. Энэ нь хар арьстан Жорж Флойд саатуулагдах үедээ амь насаа алдсаны дараа АНУ-ыг хамарсан эмх замбараагүй явдлыг хэлж байгаа юм.



Америкийн даатгалын “Acuity Insurance” компанийн мэдлээлснээр, уг  далбаа нь 21-42.6 метрийн хэмжээтэй бөгөөд 154 килограмм жинтэй ажээ. Уг далбаа нь өндрөөрөө Эрх чөлөөний хөшөөнөөс 30 метрээр өндөр гэнэ. Энэ далбаа армид алба хааж байхдаа амиа алдсан тус мужын оршин суугчдын дурсгалд зориулсан цогцолборын дэргэд намирч байжээ.



Дээрх сайтад бичсэнээр, тугны ишийг будахад 1893 литр будаг орж, харин сууринд нь 520 орчим шоо метр бетон цутгасан байна. Зургаадугаар сарын 2-нд тус мужид хүчтэй аадар борооо орсноор 30 мянган айлын гэрэл цахилгаан  тасарчээ.




Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ