11 настай хүү Young Artist Awards-т нэр дэвшлээ

Абаканы 11 настай жүжигчин хүү Добромир Машуков Америкт 1979 оноос олгож эхэлсэн Young Artist Awards шагналд нэр дэвшлээ. "Намайг нэр дэвшүүлсэнд баярлалаа. Маш их баяртай байна. Бүх нэр дэвшигчдээ өндөр амжилт хүсье" гэж инстаграмд бичсэн тэрээр 2019 оны 11 дүгээр сард нээлтээ хийсэн "Хурдатгал" киноны туслах дүрээр уг шагналын төлөө өрсөлдөж буй аж.


Үүнээс гадна бяцхан жүжигчин маань зургаадугаар сард онлайнаар зохион байгуулагдах шагнал гардуулах ёслолд оролцох юм. Добромир Машуков Оросын "Баяртай, Америк!" кинонд Дмитрий Нагиевтэй, Холливудын "Урсгал замд" кинонд Роберт Де Ниро, Морган Фриман, Томми Ли Жонс нартай тоглосон юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ