Оросын ерөнхийлөгч нар ямар хоолонд дуртай талаар ярьжээ

Оросын төрийн тэргүүн бүр өөрийн идэх дуртай хоолтой байсан ч хориотой бүтээгдэхүүн болон хоолны нийтлэг жагсаалт байдаггүй. Кремлийн ерөнхий тогооч Анатолий Галкин РИА Новости агентлагийн сурвалжлагчид энэ тухай ярьжээ.


Галкин бүр Леонид Брежневийн үед ажиллаж байсан бөгөөд тэрээр ангийн шувууны маханд нугасгүй нэгэн байжээ. “Энэ махыг мэдээж шалгаж, шарж болгодог байсан. Гэхдээ тугалган сум байж магадгүй тул болгоомжтой байгаарай хэмээн ямагт анхааруулдаг байсан” гэж тогооч тайлбарласан байна. Харин ЗСБНХУ-ын анхны ерөнхийлөгч Михаил Горбачев ангийн шувууны маханд дургүй, нугасны цул мах юмуу цацагт хяруулын маханд дуртай байжээ. Гадаадад айлчлах юмуу аялалаар явахдаа далайн бүтээгдэхүүнээс амсдаг байсан аж.


Галкины хэлснээр Борис Ельцин “юу л бол юу” идчихдэг. Гэхдээ сам хорхой, далайн зараа гэх мэтийн далайн амьтдын маханд дуртай биш байжээ.


Харин Оросын одоогийн ерөнхийлөгч Владимир Путин котлет, хонь, тугалын маханд дуртай бөгөөд загасны мах ч идчихдэг гэж Галкин ярьсан байна.


ЗСБНХУ-ын үед дэлгүүр хоршоонд ч байдаггүй манго, киви, авакадо, хан боргоцой зэрэг халуун орны ховор жимс жимсгэнүүд төрийн тэргүүн нарын ширээнд байдаг байсныг Кремлийн ерөнхий тогооч хэлжээ.


Владимир Путинийг нисэх онгоцоор явж байхад түүний хоолыг “тусгай хүмүүс” урьдчилан хийдэг гэж ерөнхийлөгчийн  Ил-96 нисэх онгоцны нисэгч асан Владимир Федорушкин хэлсэн байна. Түүний хэлснээр, бэлэн болсон хоолыг тусгай битүү саванд хийж үйлчлэгч нарт өгдөг байна. 



Б.Атар 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ