Уханий нийт иргэдэд цар тахлын нуклейн хүчлийн шинжилгээ хийжээ
Хятад улсын Үхань хотын нийт иргэдэд хийсэн COVID-19 вирусийн эсрэг нуклейн хүчлийн шинжилгээний дүнг 2-нд нийтлэв. Тавдугаар сарын 14-ны 0 цагаас зургаадугаар сарын 1-ний 24 цагийг хүртэлх байдлаар, Үхань хотод нийт 9 сая 899 мянган хүнд нуклейн хүчлийн шинжилгээ хийсэн байна. Шинжилгээний дүнд оношлогдсон тохиолдол гараагүй, өвчний шинж тэмдэггүй халдвар асан 300 өвчтөнийг илрүүлсэн нь 0.303/10000 хувийг эзэлсэн байна. Өвчтөнтэй ойр байсан 1174 хүнийг эрж олсон бөгөөд тэдний нуклейн хүчлийн шинжилгээний дүн нь бүгд сөрөг гарсан байна.
Ийм өргөн цар хүрээнд нуклейн хүчлийн шинжилгээ хийсэн нь дэлхийн хэмжээнд авч хэлсэн ч анхдагч удаа юм. Уханий нийт иргэдэд шинжилгээ хийсэн явдал нь олон улсын цар тахлыг тогтоон барих, сэргийлэх тэмцэлд бодит үлгэр жишиг үзүүлсэн ач холбогдолтой гэж цөөн бус мэргэжилтэн үзэж байна.
Эх сурвалж: Mongol.cri.cn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ