Путин цөмийн зэвсэг хэрэглэх нөхцөлийг батлав

ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин зарлиг гаргаж, цөмийн зэвсэг хэрэглэх талаар баримтлах төрийн бодлогыг тодорхойлсныг хэвлэлд мэдээлсэн байна. Зарлигт цөмийн зэвсгийн талаар ОХУ-ын баримталж буй байр суурийг "Энэ нь ийм төрлийн зэвсэг бүхий бусад орны цөмийн зэвсэг хэрэглэж болзошгүй байдлыг гагцхүү тогтоон барих арга мөн" хэмээн тодорхойлжээ.


Цөмийн зэвсийг шууд зориулалтаар нь гагцхүү аргагүй үед хэрэглэх, эцсийн арга хэмжээ гэж үзэж байна. Зарлиг ОХУ-ын эрх зүйн мэдээллийн порталд бүрэн эхээрээ нийтлэгджээ.


Албан ёсны мэдээгээр, баримт бичиг гарын үсэг зурсан өдрөөс, өөрөөр хэлвэл 2020 оны зургаадугаар сарын 2-ноос хуулийн хүрээнд хүчинтэй болж байна.


Орос улс цөмийн зэвсгийн аюулыг буруулах олон төрлийн зэвсэг, түүний дотор цөмийн зэвсэг хэрэглэн дэлхийн улс орнуудын харилцааг хурцдах тийм шатанд хүргэхгүй байхад бүхий л хүч чармайлтаа чиглүүлж байна гэж баримт бичигт өгүүлжээ. Путиний зарлигийн дагуу ОХУ-ын цөмийн зэвсгийн бодлого нь хамгаалалтын шинжтэй хэдий ч нөлөөллийн хувьд дотоод, гадаад болзошгүй хүчин зүйлсээс шалтгаалан энэ үзүүлэлт өөрчлөгдөж болох юм гэжээ. 


ОХУ-ын аюултай хэмээн үзэх хэд хэдэн хүчин зүйлийг зарлигт бас цохон заажээ. Үүнд:

·        Үйл явцыг хянахгүйгээр цөмийн зэвсэг дэлгэрүүлэх;

·        Цөмийн зэвсэггүй орнуудад ийм зэвсэг байрлуулах;

·        Орос улсын хилийн ойролцоо цэргийн хүч зузаатгах;

·        сансарт цохилтын болон пуужин эсэргүүцэх систем байрлуулах;

·        бусад орны нутагт давшилтын зэвсэглэл байрлуулах;

·        Улс орнууд үй олноор хөнөөх цөмийн болон бусад төрлийн зэвсэгтэй байх зэрэг болно.


Түүнчлэн хэрвээ улс орны оршин тогтноход аюул учирч буй тохиолдолд бусад орны эсрэг хариу арга хэмжээ авах журмаар ОХУ-ын засгийн газар цөмийн зэвсэг хэрэглэх тухай эрхийг өөртөө үлдээж байна.


Сүүлийн 28 жилд анх удаа цөмийн зэвсэг турших асуудлыг хэлэлцэхээр Америкийн үндэсний аюулгүй байдлын зөвлөлд үүнээс өмнө оруулсан юм.


Хятад, Оросын нутагт ийм төрлийн зэвсэг нууцаар туршиж байна гэх цуу яриатай холбогдуулан ийм санал оруулжээ.



Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ