Афганистанд дэлбэрэлтийн улмаас долоон хүн амь үрэгджээ
Афганистаны хойд хэсэгт тэсрэх бөмбөг дэлбэрч долоон цэрэг амь үрэгдэн, зургаан цэрэг шархаджээ. Эх сурвалжийн мэдээлснээр уг явдал Кундуз мужид болсон ба цэргүүдтэй машин ойртох үеэр замын хажууд тэсрэх бөмбөг суурилуулсан аж. Энэ тухай болон шархдагсдын биеийн байдлын талаар мэдээлэл одоогоор алга байна.
Үүнээс өмнө тавдугаар сарын 14-нд тус улсын зүүн хэсэгт дэлбэрэлт болоход дөрвөн цэрэг амиа алдан, арван цэрэг шархадсан юм. Дэлбэрэлт Пактиа мужийн төв Гардез хот дахь цэргийн ангийн ойролцоо болсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ