Хунтайж Харригийн хуучин найз бүсгүй яагаад салсан тухайгаа ярьжээ

Хунтайж Харригийн хуучин найз бүсгүй, Британийн бүжигчин, загвар өмсөгч Крессида Бонас түүнээс хөндийрсөн шалтгаанаа ярьсан байна. Түүний хэлснийг People.com сайт иш татан дурджээ.


Хунтайжтай хоёр жил үерхэхдээ асар их дарамт шахалт үзэж байснаа бүсгүй ярьсан байна. "Би Хатан хааны гэр бүлд амьдарч чадахгүй нь гэдгээ ойлгосон юм. Алдаж, оночих вий гэсэн айдас, гологдох вий гэсэн айдас, буруу ойлгочих болов уу гэсэн айдас, тэдний санаанд таарахгүй байх гэсэн айдастай явсан юм” гэж Бонас ярьсан байна. Түүнчлэн тэрээр өөрийн уран бүтээлийг үргэлжлүүлэхээр шийджээ.


Хунтайж Харри болон Меган Маркл нарын хуримын хувцасны хэв маягийг Бонас бас шүүмжилсэн байна. “Би тийм бүрх малгайнд дургүй. Энэ нь хүмүүст хэтэрхий төвөгтэй” гэжээ.


Крессида Бонас хунтайжтай хоёр жил ойр дотно байсан бөгөөд 2014 онд тэд хоёр тийш болсон юм. Тэднийг нууцаар сүй тавьсан гэх цуу яриа нэг жилийн дараа Британийн олон нийтийн хэрэгслүүдээр тарж байсан ч энэ нь нотлогдоогүй юм.   Хунтайжийн үеэл эгч гүнж Евгения тэр хоёрыг танилцуулжээ. 


Хунтайж Харри жүжигчин Меган Марклтай сүй тавьсныг 2017 оны 11 дүгээр сард зарласан билээ. Ийнхүү тэдний хурим 2018 оны хавар болсон юм. 



Б.Атар


СЭТГЭГДЭЛ БИЧИХ