Дэлхийн хамгийн хөгшин эр хорвоог орхижээ

Дэлхийн хамгийн хөгшин эр, Их Британийн иргэн Роберт Уэйтон амьдралынхаа 113 дахь жилдээ таалал төгслөө. Түүнийг Алтон (Хэмпшир) хотод уушгины хорт хавдраар нас барсан гэж мэдээлжээ.


1908 онд мэндэлсэн тэрээр 2020 оны гуравдугаар сарын 29-нд 112 хүрсэн ч коронавирусын улмаас төрсөн өдрөө гэр бүлийнхэнтэйгээ тэмдэглэж чадаагүй аж. 29 настайдаа буюу 1937 онд гэрлэсэн түүний хоёр хүү, нэг охин гэр бүлийнх нь хүрээг арван ач, зээ, 25 жич, зээнцрээр өргөжүүлсэн байна.


Инженер,багшаар ажиллаж байсан Роберт Уэйтон 26 ерөнхий сайд, таван хааны нүүр үзсэн бөгөөд гахайн хавдар, улаан бурхан, бөгшүүлдэг ханиад тусч, Испанийн тахал, дэлхийн хоёр ч дайнаас эсэн мэнд гарсан юм. 112 настай, япон эр Титэцу Ватанабэг нас барсны дараа Роберт Уэйтоныг дэлхийн хамгийн өндөр настай эрэгтэйгээр тодруулан, Гиннесийн номонд оруулсан юм.


Харин Британи эр хорвоог орхиход 1909 оны хоёрдугаар сарын 8-нд төрсөн Румынын Думитру Команеску, Испанийн Сатурнино де ла Фуэнте нар дэлхийн хамгийн хөгшин эр болох магадлалтай байна. Хамгийн өндөр насалсан эрэгтэйгээр 116 жил 54 хоног амьдарсан Зироэмон Кимураг бүртгэсэн байдаг.


Тэгвэл хамгийн өндөр настай эмэгтэйгээр Канэ Танакэ хэмээх япон эмэгтэй тодорсон ба өдгөө 117 настай юм. Дашрамд дурдахад хамгийн өндөр насалсан хүн бол франц эмэгтэй Жанна Кальман юм. Тэрээр 122 жил 164 хоног(1875-1997) амьдарсан бөгөөд 120 хүрсэн амжилтыг баримтжуулсан цор ганц хүн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ