Монголын шигшээ багийнхан тоглолт наймаалцсан хэрэгт холбоогүй нь нотлогджээ
Олон улсын хөлбөмбөгийн холбооноос /FIFA/ Монголын шигшээ багийн тоглогчдыг, тоглолт наймаалцсан хэрэгт холбоогүй болохыг нотолж, тавдугаар сарын 25-ны өдөр МХБХ болон шалгалт хийсэн тоглогчдод албан бичиг илгээжээ.
ДАШТ-ий урьдчилсан шатны хүрээнд 2019 оны 10-р сарын 15-нд болсон Монгол 1:2 Киргизстан тоглолтыг наймаалцсан байж болзошгүй хэмээн ОУХБХ-оос шалгалт явуулсан.
Үүнтэй холбоотойгоор цахим орчинд, хөлбөмбөг сонирхогчдын дунд ташаа мэдээлэл тархаад байсан ба энэ бүгдийг албан ёсоор худал хуурмаг болохыг баталсан бичиг ОУХБХ-оос ирсэн байна.
Шалгалтын үр дүнд тоглолт наймаалцсан хэрэг үүсээгүй болохыг ОУХБХ баталж, МХБХ болон шигшээ багийн тоглогчид өөрсдийн хуудаснаа албан ёсоор мэдэгджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ