"Агуу Алекс"хоёр дахь хүүгээ өлгийдөн авав

   Үндэсний хоккейн лигийн "Вашингтон Кэпиталз"багийн ахлагч,довтлогч "Агуу Алекс"хочит Александр Овечкин,түүний эхнэр Анастасия Шубская нар хоёр дахь хүүгээ өлгийдөн авав.Алдарт хоккейчин энэ талаар инстаграмдаа "Би хамгийн аз жаргалтай эр.Би та нартаа маш их хайртай.Илья Александрович Овечкин хүү минь,энэ гайхамшигтай ертөнцөд тавтай морилно уу!"гэж бичжээ.Эхнэр Анастасия Шубская нь жүжигчин Вера Глаголевагийн охин агаад хосууд 2016 оны наймдугаар сард гэрлэж,яг хоёр жилийн дараа ууган хүү нь төрсөн юм.Тэр жил Александр Овечкин анх удаа Стэнлийн цом хүртэж,"Вегас Голден Найтс"-ын эсрэг цуврал тоглолтод нэг шайб оруулсан билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ