И Дун Гон болон Жу Юн Хи нар салж буйгаа мэдэгдлээ
Өмнөд Солонгосын кино урлагийн сайхан хосуудын нэг, алдарт жүжигчид болох И Дун Гон болон Жу Юн Хи нар гурван жилийн дараа гэрлэлтээ цуцлуулахаар болжээ. Dispatch сайт мэдээлснээр И Дун Гон болон Жу Юн Хи нар нь хувийн зан араншин таарахгүй байгаа учир гэрлэлтээ цуцлуулж байгаа хэмээжээ.
И Дун Гон, Жу Юн Хи хоёр 2017 оны тавдугаар сард гэрлэлтээ батлуулж, мөн оны есдүгээр сард нууцлаг байдлаар хуримаа хийжээ. Жу Юн Хи 2017 оны арванхоёрдугаар сард амаржиж, хосууд анхны охиноо өлгийдөн авч байсан юм. Охины асран халамжлах эрхийг ээж нь авахаар болсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ