Жүжигчин Сара Жессика Паркер хуримынхаа ойг тэмдэглэв
Холливудын сайхан хосуудын нэг Сара Жессика Паркер,Мэттью Бродерик нар уржигдар буюу тавдугаар сарын 19-нд хуримласныхаа 23 жилийн ойг тэмдэглэлээ.Тэд 1997 оны энэ өдөр Нью-Йоркийн Доод Ист-Сайдын еврей сүмд хуримлажээ.Алдарт "Их хотын секс"цувралын Карригийн дүрээр олны танил болсон 55 настай Сара Жессика Паркер инстаграмдаа нөхөртэйгээ цуг авахуулсан хар цагаан зургаа тавьж,"2020 оны тавдугаар сарын 19,23 жил.Бид урт зам тууллаа,хүүхээ"гэж бичсэн байв.Нөхөр нь эхнэрээсээ гурав ах бөгөөд тэд тээгч эхээс төрсөн 17 настай хүү Жеймс,арван настай ихэр охид Марион,Табиту нартайгаа амьдардаг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ