Зах дээрээс худалдаж авсан өндөг нь 33 сая ам.долларын эд байжээ

Нэгэн америк эр 14 мянган доллараар сувд шигтгэсэн, дотроо цагтай металл өндөгийг захаас худалдан авч, болвол цааш нь нэмүү үнээр худалдах бодолтой байжээ. Гэвч түүний цагтай өндгийг авах хүн олдоогүй байна. Иймд мань эр өөрийн худалдаж авсан зүйлийн түүхийг олж мэдэхээр шийджээ.


Сайтар харвал уг цаган дээр «Vacheron Constantin» гэсэн бичээс байхыг харжээ. Ийнхүү google ухсанаар Фабержегийн шинжээчийн өгүүллийг олж уншжээ. Тэрээр өндөгийг мэргэжлийн үнэлгээчдэд үзүүлснээр өөрийн олдворын үүх түүхийг мэдэж авсан байна.


Энэ нь эзэн хаан гуравдугаар Александраас өөрийн гэргийд зориулан 1887 онд Карл Фабержед захиалсан улаан өндөгний баярын өндөг байж таарчээ. Ийнхүү өндөг ямар замаар Америкт очсон нь тодорхойгүй ч сониуч зангынхаа ачаар 33 сая ам.доллартай болсон юм.  


Б.Атар  

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ