Хөлбөмбөгийн дээд лигийн тэмцээн зургаадугаар сард эхэлнэ

Монголын хөлбөмбөгийн 2020 оны улирал төдийгүй, хамгийн өндөр зэрэглэлийн тэмцээн болох дээд лиг зургаадугаар сараас эхлэн үзэгчгүйгээр явагдах урьдчилсан тов гарчээ.


Улирал бүрийн эхний тоглолт байдаг “Супер цом”-ын сонирхолтой тулаан зургаадугаар сарын 2-нд, хөлбөмбөгийн дээд лигийг зургаадугаар сарын 6-нд нээж, футзалын дээд лигийг 6-р сарын 7-оос дахин эхлүүлэхээр төлөвлөж буй талаар мэргэжилтнүүд мэдээллээ.

Хугацаа эцэслэн тодорхой болоогүй ч Монголын хөлбөмбөгийн хамгийн өндөр чансаатай тэмцээнүүд эхлэхэд ойрхон байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ