Дуучин Женнифер Лопез хуримаа хойшлуулжээ

 Энэ зуны онцлох үйл явдлаар Женнифер Лопез, Алекс Родригесын Италид хийх тансаг хурим нэрлэгдэж байв. Гэвч цар тахлын өмнө хүн төрөлхтөн хүчин мөхөсдөж байгаа болохоор хосууд хуримын ёслолоо цуцлахаар шийджээ. Гэхдээ гэрлэлтээ батлах гайхамшигт өдрийг хамтдаа хүлээж чадна гэж хосууд бие биедээ амалжээ. Опра Уинфритэй ярилцах үеэр Женнифер Лопес " Бид насан туршдаа хамт байхаар шийдсэн бол ганцхан ёслолдоо юунд тэгтлээ яарах вэ дээ" гэж хариулжээ.

Дашрамд дурдахад, Алекс Родригес 2019 оны гуравдугаар сард 5 сая долларын үнэтэй алмазан бөгж барьж Женнифер Лопезт гэрлэх санал тавьсан юм. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ