Сүри Круз өнөөдөр 7 нас хүрлээ

Холливудын алдартай хосууд асан Том Круз Кейти Холмс нарын охин Сүри өнөөдөр долоон насныхаа төрсөн өдрийн тэмдэглэж байна. Тэрээр баяраа гэр бүлийнхэнтэйгээ тэмдэглэж байгаа ч аав нь охиныхоо баярт ирж амжаагүй бололтой.

Том охиныхоо төрсөн өдөрт ирэхгүй байх ямар том шалтгаан байсан эсэх нь хараахан тодорхой болоогүй байна. Гэхдээ ямар ч тэмдэглэлт баяруудыг охинтойноо хамт тэмдэглэдэг аав энэ удаад байсангүй.

Сүри охин эмээ өвөө болон ээжийнхээ хамтаар Нью-Йорк дахь эдлэндээ төрсөн өдрийн үдийн зоог барим тэмдэглэсэн байна. Сүри төрсөн өдрөөрөө энгийн цагаан цам болон хар өнгийн богино өмд өмсөж, том саравчтай нарны малгай өмссөн байлаа. 

Түүний өмнөх төрсөн өдрийн зургуудаас хавсаргав.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ