Хүүхдийн мөнгөний дөрөвдүгээр сарын зөрүү 70 мянгыг өнөөдрөөс олгоно

Коронавирусний улмаас эдийн засаг агшилттай байгаа энэ үед иргэдийн амьжиргааг  тэтгэх үүднээс Засгийн газраас гаргасан шийдвэрүүдийг Ерөнхий сайд болон танхимын сайд нар танилцууллаа.

Тухайлбал, 0-18 насны хүүхдийн сар бүр авдаг мөнгөн тэтгэмжийн хэмжээг дөрөвдүгээр сараас аравдугаар сар хүртэл зургаан сарын хугацаанд сар бүр 100 мянган төгрөг болгох шийдвэрийг гаргалаа.

Дөрөвдүгээр сард хүүхэд бүрд 30 мянган төгрөг олгосон. Тэгэхээр дөрөвдүгээр сарын мөнгөнөөс олгогдоогүй үлдсэн 70 мянган төгрөгийг өнөөдрөөс данс руу шилжүүлнэ гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мэдэгдлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ