Кимийн гараас ямар нэг юмны учир битүүлэг ул мөр харагджээ
БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уныг 20 өдрийн дараа олны өмнө үзэгдэх үед түүний нэг гар дээр ямар нэг юмны учир битүүлэг ул мөр харагдсан байна. “Миррор” сонинд ингэж бичжээ.
Энэ нь зүрх-судасны өвчний үед хийдэг эмчилгээ, магадгүй баруун гарын артерийн судсанд хийсэн хатгалтын ул мөр байж болох юм гэж АНУ-ын анагаах ухааны мэргэжилтэн үзэж байна.
Ким Чен Ун удаан хугацаагаар үзэгдээгүй нь БНАСАУ-д дэлхийн олон нийтийн анхаарлыг хандуулахыг хүссэнтэй холбоотой байж болох юм гэж өмнө нь мэдээлж байсан юм.
Бордооны үйлдвэр нээх ёслолын арга хэмжээний үеийн зургууд тавдугаар сарын 2-нд сүлжээнд гарч, энд Ким Чен Ун тууз хайчилжээ. Түүнийг өвчилсөн гэх элдэв цуу яриа тарж байсан хэдий ч, гэрэл зурагт БНАСАУ-ын удирдагч ийнхүү эрүүл саруул харагдсан байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ