Японд 2021 оны олимпийн наадмыг ч цуцлаж болох юм гэж үзжээ

Хэрвээ коронавирусийн цар тахлыг хяналтад авахгүй бол, 2021 оны уралдаан тэмцээнийг цуцлаж болох юм гэж Токиогийн олимпийн наадмыг зохион байгуулах хорооны дарга Есиро Мори үзжээ.  Түүний  хэлснийг “Nikkan Sports” сонинд иш татан дурдсан байна. 

“Ийм тохиолдолд наадмыг цуцлана. Түрүүнд нь дайнаас болж л олимпийн наадмыг цуцлаж байсан, харин энэ удаа бид үл үзэгдэх дайсантай тулалдаж байна” гэж Мори мэдэгджээ. Олимпийн наадам цар тахлыг ялсны бэлэгдэл болох ёстой, тэгвэл үнэ цэнтэй байх  болно гэж тэр үзэж байна.

Токиод болох ёстой 2020 оны олимпийн наадмыг коронавирусийн цар тахлаас болж нэг жилээр хойшлуулсан нь гуравдугаар сарын 24-нд тодорхой болсон билээ. Уралдаан тэмцээнийг хойшлуулах санааг Японы засгийн газар дэвшүүлсэн юм. 

Уралдаан тэмцээнийг хойшлуулах нь зохион байгуулагчдад ямар хохиролтой болох тухай мэдээ гуравдугаар сарын 26-нд гарчээ.  Тийнхүү 2,7 тэрбум ам. долларын хохирол учирна гэж үзсэн байна. 

Байлдааны ажиллагаанаас болоод, 2016 онд Берлинд, 1940 онд Токиод, 1944 онд Лондон хотод олимпийн наадам болоогүй юм.

Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ