Монголын 17 тамирчин Олимпын тэтгэлгээ үргэлжлүүлэн авна
Олон улсын олимпын хорооноос "Токио-2020" олимпын наадмыг угтан, олимпын наадамд оролцох эрх авах, цаашлаад медаль хүртэх боломжтой ирээдүйтэй, шилдэг тамирчдыг “Olympic Solidarity” хөтөлбөрт хамруулж байгаа билээ.
Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж буй тамирчид нь Олон улсын олимпын хороо, Монголын үндэсний олимпын хороо, Спорт холбоотой дөрөвлөсөн гэрээ байгуулснаар 4 сар тутамд тэтгэлэг хүртэх бөгөөд 1 сард 250 ам.доллар, дасгалжуулагч 100 ам.доллар, спорт холбооны үйл ажиллагаанд 26 ам.доллар, эм витаминжуулалтад 38 ам.долларын дэмжлэг авч байгаа билээ.
Нийт 185 орны 1600 тамирчин хамрагдсан тус хөтөлбөрийг ОУОХ-ноос Токиогийн олимп нэг жил хойшлогдсонтой холбогдуулан, 2021 оны долоодугаар сар хүртэл сунгажээ.
"Токио - 2020" тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж буй тамирчид:
Жүдо - Д.Сумьяа, Г.Одбаяр, Л.Отгонбаатар, Ё.Басхүү
Буудлага - О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул, Г.Нандинзаяа
Бокс - Б.Чинзориг, М.Намуун
Чөлөөт бөх - С.Цэрэнчимэд, Э.Бэхбаяр, Т.Тулга, А.Батцэцэг
Таэквондо - П.Тэмүүжин
Хөнгөн атлетик - Д.Гантулга
Байт харваа - Ж.Гантөгс
Хүндийн өргөлт - М.Анхцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ