Жүдогийн тэмцээнүүдийг VI сар дуустал хойшлуулжээ

"Токио-2020" олимпийн наадмыг бүтэн жилээр хойшлуулж байгаа учраас олимпийн наадамд оролцох жүдочдын чансааг 2021 оны зургадугаар сарын 29-нөөр эцэслэхээр болсон байна.

 

Түүнчлэн Олон улсын жүдо бөхийн холбооноос энэ оны зургадугаар сарын 30-ныг хүртэл ямар нэгэн тэмцээн зохион байгуулахгүй гэдгийг тус холбооны ерөнхийлөгч Мариус Визер албан ёсоор мэдэгджээ. Гэхдээ энэ хугацаа нь covid-19 цар тахлын тархалтын байдлаас хамаарах тул өөрчлөгдөж болзошгүй гэдгийг онцоллоо. Дараа оны зун болох “Токио-2020” олимпийн наадмаас өмнө зохион байгуулах тэмцээний тоо болон хуваарийг гаргахдаа ОУЖБХ-ноос орон орны тамирчдад ижил тэнцүү боломж олгох нөхцлийг нэн тэргүүнд баримтлан хуваарилалт хийх юм байна.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ