“COVID-19”-ийн тухай бидний мэдэхгүй ДОЛООН баримт
Дэлхий дахинаа аюулын харанга болоод буй коронавирус нь өдгөө 1 сая гаруй хүнд халдварлаж, 56 мянга орчим хүний амийг авч одоод буй. Уг өвчний талаар дэлхийн өнцөг булан бүрт чадварлаг эмч мэргэжилтэн, эрдэмтэд судалж байгаа ч хүмүүс бидэнд энэ өвчний талаар мэдэхгүй зүйлс их байна.
1. НИЙТ ХЭДЭН ХҮН ХАЛДВАРЛАСНЫГ ХЭН Ч МЭДЭХГҮЙ
Коронавирусийн тухай мэдээ дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсанаас хойш Хятадын Засгийн газар дэгдэлтийг “халхалж”, албан ёсны тоон мэдээллийг нуух гэж оролдож байв. Тус аюулт өвчин дэгдсэнийг тус улсын зүгээс өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 31-нд дэлхий дахинаа анх мэдэгдсэн билээ. Харин БНХАУ халдвар илэрснийг гурван долоо хоногийн турш нууж байсан нь тогтоогдсон юм.
Арванхоёрдугаар сард Ухань хотод дэгдэлт гарч, голомтот бүс нутаг байсан БНХАУ-д лхагва гарагийн байдлаар /2020.04.01/ халдварын 83,000 тохиолдол бүртгэгдэж, 3,300 орчим хүн нас баржээ. Энэ нь АНУ-аас даруй 200,000, Италиас 110,000, Испаниас 102,000-аар бага үзүүлэлт юм.
Сүүлийн хэдэн долоо хоногт Ухань хотод хэдэн өдөр дарааллан шинэ тохиолдол гараагүй. Гэхдээ өнгөрсөн долоо хоногт оршуулгын газар ойр дотнын хүмүүсийнхээ чандарыг авахыг хүлээсэн урт дараалал бүхий хүмүүс энэ асуудлыг хөндөх сэжүүр болоод буй.
Түүнчлэн Хятадын Засгийн газар цар тахлын талаар олон нийтэд сэрэмжлүүлэг өгөхийг хичээсэн эмч нарын оролдлогыг таслан зогсоож байсан.
2. ШИНЖ ТЭМДЭГ ИЛРЭЭГҮЙ ХҮНЭЭС ХАЛДВАРЛАХ БОЛОМЖТОЙ
Халдварт өвчин нь далд, урьдал, ид, эдгэрэлтийн гэсэн үечлэлтэй. Бүх халдварт өвчин далд хэлбэрээр эхэлдэг. Зарим халдварын далд үе нь бусад үеэсээ илүү халдвар тараах нь бий. Тэгвэл коронавирусийн халдвар авч, өвчилсөн хүмүүс шинж тэмдэг илрэх үе буюу өвчин нь хүндрэх үедээ хамгийн их халдвар тараадаг байна.
Анх дэгдэлтийн тухай мэдээ гарсны дараахан олон хүн зохиолч Дин Коонцын 1981 оны “Харанхуйгаас хардаг” хэмээх номноос коронавирусийн дэгдэлтийг урьдчилан таамаглаж байсан талаар бичжээ.
Энэхүү номноос авсан гэрэл зураг үүнийг нотолж байна. Тус романд хөдөө орон нутагт аялж байх үеэрээ алга болсон хүүдээ юу тохиолдсоныг олж мэдэхийг хичээдэг ээжийн тухай өгүүлдэг байна. Энэ үйл явдал нь Хятадад, тэр дундаа Ухань хотод вирусийн үхлийн голомтод болдог аж.
Тус номд Домби нэртэй Ухань хотын гаднах лабораторид боловсруулсан “Ухань-400” хэмээх вирусийн тухай өгүүлэх бөгөөд энэ нь хүний гараар бүтээгдсэн бичил биетний омог аж. Түүнчлэн уг вирус нь хүний биед хэрхэн нөлөөлдөг талаар нарийн мэдээллийг өгдөг байна. 1981 онд бичигдсэн энэхүү номд “Ухань-400” ба коронавирусийн хоорондох ижил төстэй байдлыг урьдчилан таамаглаж бичжээ.
4. КОРОНАВИРУС БИОЛОГИЙН ЗЭВСЭГ ҮҮ?
Энэхүү үхлийн аюултай вирус нь биологийн зэвсэг байж болзошгүй талаар олон улсын шинжээч, мэргэжилтнүүд болон гадны хэвлэлүүд мэдээлж буй юм. Мэргэжилтнүүд коронавирусийн тухайд, лабораторийн туршилтууд бүтэлгүйтэж, хэн нэг ажилтан алдаа гаргаж, аюулт “тахал” тарсан байж болох талаар өгүүлсэн байна.
Nature” сэтгүүлд мэдээлснээр, Уханид 2017 онд дэлхийн хамгийн аюултай SARS, Эбола зэрэг вирусийг судлах зориулалтаар биологийн лаборатори нээжээ. Тус лаборатори нь шинэ төрлийн коронавирусийн анхны голомт гэгдэж буй далайн хүнсний захаас 30 орчим км зайд оршдог аж. Мөн 2018 онд уг лаборатори сарьсан багваахайнаас дамждаг коронавирусийг судалж байжээ. Тодруулбал, тус лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан Жоу Пэнээр ахлуулсан судалгааны баг сарьсан багваахай яагаад өөрөө өвчлөлгүй коронавирусийн тээгч болдог, мөн хүний бие махбодод энэхүү вирусийг эсэргүүцэх боломж бий эсэхийг судалж байсан байна. Тус лабораторид гахайнууд дээр туршилт хийдэг байсан бөгөөд хүнд хэлбэрийн коронавирус нь суулгалт үүсгэж, эцэст нь үхэлд хүргэж буйг тогтоожээ.Харин үүнийг БНХАУ-ын зүгээс эрс эсэргүүцэж байгаа юм. Энэ талаар одоохондоо зөвхөн тааамаг байгаа бөгөөд хараахан нотлоогүй байна. 5.ДАЛАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЗАХААС ДЭГДЭЭГҮЙ БАЙХ МАГАДЛАЛТАЙ
Анх Хятадын Ухань хотод 2019 оны сүүлээр бүртгэгдсэн гэхээс өөр энэ вирусийн гарал үүслийн талаар тодорхой мэдээлэл бидэнд алга. Мөн сарьсан багваахай, панголин, могой зэрэг амьтдаас хүнд халдварласан байх магадлалтай гэж үзэж байгаа. Эрдэмтэд COVID-19-ийн гарал үүслийг тодорхойлж чадаагүй байгаа боловч анхлан далайн захаас үүссэн гэсэн таамаглал гараад буй. Үүнийг Хятадын эрүүл мэндийн байгууллагууд болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тайлан нотолж байна.
Харин зарим эрдэмтэд коронавирусийг БНХАУ-ын цорын ганц био аюулгүй байдлын лабораторит байрладаг Вирус судлалын хүрээлэнгээс гаралтай гэсэн таамаглалыг дэвшүүлжээ. Энэ талаар АНУ-ын сенатор Том Коттон “Коронавирус нь үнэхээр Хятадын лабораторид үүссэн байж магадгүй” гэж мэдэгджээ. Гэвч энэ бол зөвхөн магадлал, батлагдсан зүйл огт биш. 6. БОХИРДЛООР ДАМЖДАГ БОЛОХЫГ ТОГТООСОН
Хятадын Эрүүл мэндийн үндэсний комисс вирусийг бохирдлоор дамжиж болзошгүйг баталсан байна. Үүний хамгийн муу жишээ нь зарим хүмүүс ариун цэврийн өрөөг ашигласныхаа дараа гараа угаадаггүй явдал аж.
Мөн Хятадын эрдэмтдийн судалгаагаар коронавирусийг ялгадсанд маш удаан хуримтлагдаж үлддэг болохыг олж тогтоосон байна. Мэргэжлийн хэллэгээр “fecal-oral” буюу “ялгадас-ам” гэсэн халдварын зам байдаг.
Сингапурт коронавирусийн халдвар авсан гурван хүний өрөөний ариун цэврийн өрөөний сав, угаалтуураас шинжилгээ авахад эерэг гарсан байна. Угаалгын өрөө нь хамгийн их бохирдсон газруудын нэг байжээ. Энэ нь Хятадын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс хийсэн өөр нэг судалгааг харахад хүргэж байна. Энэхүү судалгаагаар судлаачид вирусийн тоосонцрыг өвчтөнүүдийн цусанд илрээгүй байсан ч олж болохыг тогтоосон байна. 7. “СИМПСОНУУД” КИНОНД УРЬДЧИЛАН ТААМАГЛАЖЭЭ
“Симпсонууд” кино нь дэлхий дахинаа маш алдартай уран бүтээл юм. Тус хүүхэлдэйн кино нь дэлхийг хэд хэдэн томоохон үйл явдлыг урьдчилан таамаглаж байснаараа алдартай.
Тухайлбал, Дональд Трамп Ерөнхийлөгч болж буйг таамаглаж байсан. Мөн үүний дараа коронавирусийн тархалтын тухай урьдчилан таамагласан байна.
1993 онд гарсан тус кинонд Хомер Симпсон ба Принсипал Скиннер хүнд өвчин тусдаг. Нэвтрүүлэгч тус өвчний талаар мэдээлэх ба арын дэлгэцэнд “коронавирус” гэсэн бичиг гардаг байна.
Коронавирус дэгдсэний дараа тус киноны тухай мэдээллүүд цахим ертөнцөөр цацагдаж, олон нийтийг гайхшруулжээ.
ЭХ СУРВАЛЖ: economictimes.com eguur.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ