Тайланд гадаад дахь өөрийн иргэдэд хилээ хаажээ

     Тайланд улс тус орны нутагт хорио цээрийн арга хэмжээг чангатгаж байна. Одоо өөрийн иргэд, түүнчилэн иргэний харъяалалгүй болсон хүмүүсийн хувьд хилийг хаах ажээ. Хилийн гадна байгаа тус орны иргэд, түүнчилэн гадаадад байнга оршин суух зөвшөөрөлтэй хүмүүсийн хувьд хил хаана гэж Тайландын эрх баригчид мэдээлснийг гэж РИА Новости агентлаг дурдсан байна.

Дөрөвдүгээр сарын 15-наас наана тэднийг тус оронд ирэхийг хоригложээ.  Гагцхүү онцгой тохиолдолд л тэднийг тус орны нутагт оруулж болох юм гэдгийг бас мэдээлж байна. Ийм онцгой тохиолодлыг гадаадад суугаа Тайландын диплломатууд шийдвэрлэх ажээ. Ингэхдээ  одоо Тайландын иргэд байгаа орнуудад өвчний тархалтыг тогтоон барих мөн адил арга хэмжээ авч байгааг онцлон тэмдэглэсэн байна. Чухамхүү тиймээс нисэх онгоцоор ирэхдээ өөрсдөд нь болон бусдад аюул учруулахгүйн тулд тэднийг тус оронд орохыг хоригложээ.

Одоо Тайландад COVID-19-ийн халдвар авсан тохиолдол 1800-гаад гарч, сүүлийн нэг хоногт 110 шахам хүн бүртгэгдсэн байна.

Нийтдээ 505 хүн эдгэрч, бас 15 хүн нас баржээ. Сүүлчийн мэдээгээр, дэлхийд нийтдээ коронавирусийн халдвар авсан тохиолдол 1 саяас давж,  тэднээс 210 мянга гаруй нь эдгэрч, 51 мянга гаруй хүн нас бараад байна.

Б.Атар


СЭТГЭГДЭЛ БИЧИХ