Владимир Путин:Дэлхий болон Орос энэ өвчний оргил үед хүрээгүй байна
Оросын Ерөнхийлөгч Владимир Путин коронавирусийн халдвар тархаж байгаатай холбогдуулан тус орны оршин суугчдад хандан, телевизээр үг хэлэв.
Өмнө нь зарласан амралтын долоо хоног, эрсдэлийг бууруулж, тархалтын эсрэг тэмцэхэд цаг хожих боломж олгосон ч, дэлхийд болон Орост энэ өвчний оргил үед хараахан хүрээгүй байна. Бид арга хэмжээ авч байгаа хэдий ч, Москвад одоогоор “байдлыг өөрчилж” чадаагүй байна гэж төрийн тэргүүн хэлжээ.
Тухайлбал ахмад үеийн хүмүүсийг ноцтой аюулаас бүрэн хамгаалж, хүүхдийн цэцэрлэг, бага, дунд сургууль, дээд сургууль, бусад сургуульд халдварын дэгдэлт гаргуулахгүй байж одоогоор чадахгүй л байна.
Гэвч улс орон, нийгмийн хувьд амин чухал бусад салбарын ажилтнууд ч энэ өдрүүдэд үүргээ гүйцэтгэсээр байгаа.
Тэдэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлэхийг хүсч байна” гэж Путин хэлжээ.
Иргэдийн аюулгүй байдлыг хангаж, эдийн засаг, гол гол дэд бүтцийг дэмжихийн тулд Ерөнхийлөгч дараахи арга хэмжээг санал болгосон байна.
Үүнд:
- Цалинтай ажлын бус долоо хоногийг дөрөвдүгээр сарын 30-ныг дуустал сунгах;
- Төр засгийн байгууллагууд, тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрийн газрууд, түүнчилэн аж амьдралыг хангагч бүх алба, эмнэлэг, хүнсний дэлгүүр, эмийн сангууд үргэлжлүүлэн ажиллана;
- Хэрвээ эпидемиологийн байдал боломжийн болвол, ажлын бус өдрийн тоог цөөрүүлж болох бөгөөд нөхцөл байдлаас шалтгаалан дараа дараачийн арга хэмжээг авна;
- Холбооны улсын субъектуудын тэргүүн нарт нэмэлт бүрэн эрх олгох бөгөөд тэд коронавирустэй тэмцэхтэй холбогдуулан авах арга хэмжээний жагсаалтыг энэ долоо хоног дуусахаас наана гаргаж, ямар үйлдвэрийн газар, албан газар үргэлжлүүлэн ажиллахыг тодорхойлох ёстой болж байна.
Ингэхдээ эрх баригчид, эмч нар болон мэргэжилтнүүдийн зөвлөмжийг дагах шаардлагатайг дахин сануулжээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ