Канад болон Австралийн баг тамирчид Токио-2020 олимпод оролцохгүй


Саяхан Канад улсын олимпийн хороо болон паралимпийн холбоод тамирчдаа энэ зун зохион байгуулагдах Токио-2020 олимпийн наадам хэрэв хуваарийнхаа дагуу зохион байгуулагдвал баг тамирчдаа илгээхгүй гэдгээ албан ёсоор зарласан билээ. Тэгвэл Канадын адилаар Австрали улс баг, тамирчдаа ирэх зуны олимпийн наадамд илгээхгүй гэдгээ мэдэгдэж, тамирчдадаа 2021 онд олимпийн наадам зохион байгуулагдахад бэлтгэлтэй байхыг анхааруулжээ. AOC буюу Австралийн олимпийн хороо гишүүдийнхээ дунд шуурхай онлайн хурлыг зарлаж, энэ онд зохион байгуулагдах гадаад, дотоодын тэмцээнд баг, тамирчдаа оролцуулахгүй байх шийдвэр гаргажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ