Евро-2020 ирэх жил болохоор хойшлогдов
Мягмар гарагт /2020.03.17/UEFA Европ тивийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээнийг нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргажээ. Тэмцээн ирэх зургадугаар сарын 12-ноос долдугаар сарын 12 хүртэл үргэлжлэх байсан бол дараа жилийн зургаа, долдугаар саруудад явагдахаар болсон байна. Евро-2020 хойшилсноор коронаюирусийн халдварын тархалтын улмаас зогсоод байсан Европын гол Лигийн болон үндэсний аварга шалгаруулах тэмцээнүүдийг энэ зун дуусгах боломж олдож байна. Уг нь Евро 2020 нь онцгой болох ёстой байжээ. 60 жилийн ой нь болж байгаа энэ тэмцээн Европын 12 хотод явуулахаар зохион байгуулсан ажээ. Өмнө нь UEFA Евро 2020-ыг энэ оны арваннэг, арванхоёрдугаар саруудад шилжүүлэх санал гаргасан аж. Тэмцээн 11-р сарын 23-нд эхэлж, 12-р сарын 23-нд дуусна гэж бүр тодорхой өдрүүдийг дурдсан байсан. Энэ тохиолдолд үндэсний аварга шалгаруулах тэмцээнүүд түр зогсолтоо эргэж харан, 11-р сарын эхээр өвлийнхөө амралтыг авах хэрэгтэй болно. Гэтэл нөгөө талаас 2020 онд Лиг энэ хуваариа давтах тул Катарт болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнтэй давхцах болжээ. Тиймээс энэ хувилбар дэмжигдээгүй байна. Ийнхүү Евро-2020 Евро-2021 болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ