Б.Чинзориг “Токио-2020” олимпын эрх авлаа
Боксын олимпийн эрх олгох Ази, Номхон далайн орнуудын тэмцээн Йордан улсын Амман хотод үргэлжилж байна.
Эрэгтэйчүүдийн 63 кг-д өрсөлдөж буй, үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин Б.Чинзориг хүрэл медалийн төлөөх тоглолтод Энэтхэгийн Каушик Манишийг ялж, хагас шигшээд шалгарав. Тэрээр “Токио-2020” олимпийн эрх авлаа. Гавьяат дасгалжуулагч А.Гантулгын шавь Б.Чинзориг Монголын ширэн бээлийтнүүдийн анхны эрхийг авч, Токиог зорихоор боллоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ