“Екатеринбург-2020” Их дуулга тэмцээнийг үзэгчгүй зохион байгуулахаар болжээ

Шинэ төрлийн коронавирусийн халдварлаас урьдчилан сэргийлэх зорилгоор энэ сарын 13-15 хооронд ОХУ-ын Екатеринбург хотод болох жүдо бөхийн “Екатеринбург-2020” Их дуулга тэмцээнийг үзэгчгүй зохион байгуулагдахаар шийдвэрлэжээ. 

Энэ талаар “ОХУ-ын хэрэглэгчдийн хяналтын газрын үүргийн дагуу энэ сарын 13-15-нд жүдо бөхийн Их дуулга тэмцээн үзэгчгүй зохион байгуулахаар боллоо” гэж Новости агентлаг мэдээлсэн байна.

“Екатеринбург-2020” тэмцээнд 92 орны 613 тамирчин оролцохоор мэдүүлгээ өгчээ. Харин БНХАУ, Итали, БНСУ, Ираны бөхчүүд оролцохгүй юм байна.

Мөн БНХАУ, Итали, БНСУ, Иран улсад сүүлийн 14 хоногт байсан өөр улсын тамирчдыг тус тэмцээнд оролцуулахгүй байхаар шийдвэрлэжээ.

Манай улсаас нийт 21 жүдоч Олимпын эрхийн оноогоо нэмэгдүүлхээр мэдүүлгээ илгээжээ.

Эрэгтэйчүүд:

  • 60 кг-д Л.Өнөболд, Д.Амартүвшин,

  • 66 кг-д Г.Хэрлэн, Ё.Басхүү,

  • 73 кг-д Ц.Цогтбаатар, Г.Одбаяр,

  • 81 кг-д Моллай Саиэд, Н.Дагвасүрэн,

  • 90 кг-д Г.Алтанбагана,

  • -100 кг-д Л.Отгонбаатар,

  • +100 кг-д О.Цэцэнцэнгэл,

Эмэгтэйчүүд:

  • 48 кг-д М.Уранцэцэг, Г.Наранцэцэг,

  • 52 кг-д Л.Сосорбарам, Б.Хорлоодой,

  • 57 кг-д Л.Энхрийлэн,

  • 63 кг-д Б.Ганхайч,

  • 70 кг-д Ц.Наранжаргал, М.Даваасүрэн,

  • -78 кг-д О.Мөнхцэцэг, +78 кг-д Гандиймаа нар оролцох аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ