Японы Засгийн газар онц байдлын дэглэмд шилжихээр бэлтгэж эхэллээ

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ өнөөдөр сөрөг хүчний төлөөлөгчидтэй уулзан вирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх үүднээс онц байдлын дэглэм хэрэгжүүлэх, шаардлагатай тохиолдолд хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулахаар санал нэгджээ.

NHK телевизийн сувгийн мэдээлснээр, онц байдлын дэглэмд шилжих шийдвэрийг ойрын хугацаанд баталж, ирэх долоо хоногоос хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөж байна. Ингэснээр хуулийн дагуу тус улсын эрх баригчид тодорхой бүс нутагт хөл хорио тогтоох, мужийн захирагчид боловсролын болон бусад байгууллагуудыг албадан хаах эрхтэй болно.Тэрчлэн  дутагдалтай тохиолдолд түр эмнэлэг байгуулах, шаардлагатай барилга байгууламжийг дайчлах, албандан хураах эрх нээгдэж байна. Эсэргүүцсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх аж.

Сүүлийн мэдээллээр Японд шинэ коронавирусаар халдварласан хүний тоо 1015 болжээ. Халдвар авсан хүмүүсийн ихэнх нь Diamond Princess аяллын хөлөг онгоцны зорчигчид байгаа юм.

Нөхцөл байдалтай холбогдуулан Токиогийн зуны олимпыг оны эцэс хүртэл хойшлуулах асуудал ч яригдаж эхэллээ.

eagle.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ