Хувьцааны дансаа цахимаар нээх боломжтой үнэт цаасны компаниуд

“Эрдэнэс Таван Толгой ХК” хоёрдугаар сарын 17-нд  хувьцаа эзэмшигчдэдээ анх удаа ногдол ашиг тараах болсныг мэдэгдсэн билээ. Ногдол ашгийг зөвхөн хувьцааны дансаа нээж, баталгаажуулсан иргэдэд тараах бөгөөд дансаа баталгаажуулаагүй 580 мянган иргэн байгаа юм.

Та ЭТТ-н хэчнээн ширхэг хувьцаа эзэмшиж байгаагаа ЭНДээс шалгах боломжтой. 

Гадаадад болон хөдөө орон нутагт ажиллаж буй Монголчууд үнэт цаасны компаниудтай (ҮЦК) биеэр уулзаж чадахгүй учир цахимаар данс нээх шаардлага тулгарч байна. Иймээс GOGO мэдээний агентлагаас тодруулсан, цахимаар дансаа нээлгэх боломжтой ҮЦК-уудийг танилцуулж байна.

Цахимаар данс нээх боломжтой компаниуд:

1. "Голомт Капитал ҮЦК" ХХК 

"Golomt Capital" фэйсбүүк хуудсаар орж мэдээлэл авах боломжтой ба дансаа "Social Pay" аппликейшн ашиглан цахимаар нээх боломжтой. 

Холбогдох цахим хаяг: golomtcapital.com

2. "Стандарт Инвестмент ҮЦК" ХХК 

Standartinvestment.mn сайтаар орж "Цахим данс" хэсэгт дарж орон, бүртгүүлж, дансаа нээх боломжтой.

3. "Эс Жи Капитал ҮЦК" ХХК

Ariljaa.arigbank.mn сайтаар орж "Шинээр бүртгүүлэх" хэсэгт даран үнэт цаасны компаниа сонгох ба "Бүртгүүлэх" хэсэгт дарж дараагийн хуудсанд шилжин хувьцааны дансаа нээх боломжтой.

4. "Масдак ҮЦК" ХХК

Masdaq.msem.mn сайтаар орж "Бүртгүүлэх" хэсэгт даран хувьцааны дансаа нээх ба дэлгэрэнгүй мэдээллийг Масдак үнэт цаасны компани фейсбүүк хуудсаар авах боломжтой.

5. "Гүүдсек ҮЦК" ХХК

Goodsec.mn сайт руу орж "Онлайн данс нээх" хэсэгт даран хувьцааны дансаа нээх боломжтой. Мөн дэлгэрэнгүй мэдээллийг Goodsec Mongolia фейсбүүк хуудсаар орон авч болно.

6. "Гаули УКЦ" ХХК

Gauli.mn сайтаар орж "Арилжаанд оролцох" талбарын "Данс нээх" хэсэгт дарж, орон дансаа нээх боломжтой. Мөн дэлгэрэнгүй мэдээлэл авах Гаүли ҮЦК фэйсбүүк хуудас ажиллана. 

7. "Бумбат-Алтай ҮЦК" ХХК

Ariljaa.arigbank.mn сайтаар орж "Шинээр бүртгүүлэх" хэсэгт даран үнэт цаасны компаниа сонгох ба "Бүртгүүлэх" хэсэгт дарж дараагийн хуудсанд шилжин хувьцааны дансаа нээх боломжтой. Мөн Бумбат Алтай ҮЦК фейсбүүк хуудсаар орон дэлгэрэнгүй мэдээллийг авч болох юм.

8. "Ард Капитал Групп ҮЦК" ХХК

Ardcapital.mn сайтаар орж доош гүйлгэн "Онлайн үйлчилгээ" хэсэгт даран орж бүртгүүлэн, дансаа нээх боломжтой. Мөн Ard Capital аппликейшн ашиглан данс нээх боломжтой ба дэлгэрэнгүй мэдээллийг Ard Capital фейсбүүк хуудаснаас харж болно.

9. "Өндөрхаан Инвест ҮЦК" ХХК

Өндөрхаан Инвест ҮЦК фейсбүүк хуудсаар орж дэлгэрэнгүй мэдээлэл авч болох ба Undurkhaan.msem.mn сайт эсвэл "Тунамал" аппликейшн ашиглан дансаа цахимаар нээх боломжтой. 

10. "Таван Богд ҮЦК" ХХК 

Ariljaa.arigbank.mn сайтаар орж "Шинээр бүртгүүлэх" хэсэгт даран үнэт цаасны компаниа сонгох ба "Бүртгүүлэх" хэсэгт дарж дараагийн хуудсанд шилжин хувьцааны дансаа нээх боломжтой. Мөн Таван Богд ҮЦК фейсбүүк хуудсаар орон дэлгэрэнгүй мэдээллийг авч болно.

11. "Булган Брокер ҮКЦ" ХХК

Bulgan.msem.mn сайтаар орж "Бүртгүүлэх" хэсэгт даран бүртгүүлэн, дансаа нээх боломжтой.

12. "Апекс Капитал ҮЦК" ХХК

Apex.mn сайтаар орж "Данс нээлгэх" хэсэгт дарж, дансаа нээх боломжтой ба дэлгэрэнгүй мэдээллийг Apex Capital - Better Investing фейсбүүк хуудаснаас харах боломжтой.

Бусад үнэт цаасны компаниудын хувьд дийлэнх нь мэйл хаягаар иргэний үнэмлэхийн хуулгаа явуулж эсвэл утсаар данс нээж болох ба та баталгаажуулахын тулд заавал биеэр очих шаардлагатай юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ