Чөлөөт бөхийн “Токио-2020” олимпын эрх олгох тэмцээний тов цуцлагдлаа

 Ази тивийн чөлөөт бөхийн тамирчдад “Токио-2020” зуны олимпын наадмын эрх олгох тэмцээн гуравдугаар сарын 27-29-нд Бишкек хотноо товлоод байсныг Киргиз улсын Засгийн газраас шинэ коронавирусний халдварын улмаас цуцалж байгаагаа зарлав.


Сүүлийн үед дэлхийн хэмжээний тэмцээн уралдаан цуцлагдсаар байгаа юм. Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны олимпын эрх олгох энэ тэмцээн хэзээ, хаана болох тов одоогоор гараагүй байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ