Дюссельдорф-2020” Их дуулга тэмцээнд Моллай Сайед барилдана

 Европ тивд бэлтгэлээ базааж байгаа Монголын жүдо бөхийн шигшээ багийн тамирчид 2020 оны хоёдугаар сарын 21-23-нд Германы Дюссельдорф хотноо болох “Их дуулга” тэмцээнд хүчээ сорих юм.


Тэмцээнд 120 орны 718 жүдоч хүч, ур чадвараа сорихоос эрэгтэй 427, эмэгтэй 291 бөх байгаа аж.  Энэ сарын /2020.02.08-09/ эхээр Парисын Их дуулгад оролцсон Монголын жүдочид Словак /эмэгтэй/, Австри /эрэгтэй/ улсад Европын нээлттэй тэмцээнд оролцож 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн бөгөөд тэд одоо Германд очоод байна.


“Дюссельдорф-2020” Их дуулга тэмцээнд Монголын үндэсний шигшээ багийн эрэгтэйчүүдээс 60 кг-д Дэлхийн аварга Г.Болдбаатар, ОУХМ Э.Аринболд, 66 кг-д ОУХМ Г.Хэрлэн, Ё.Басхүү, 73 кг-д ОУХМ Г.Одбаяр, Ц.Цогтбаатар, 81 кг-д Моллай Сайед /Иран жүдоч, Mollae Saed/, ОУХМ О.Ууганбаатар, 90 кг-д ОУХМ Г.Алтанбагана, -100 кг-д ОУХМ Л.Отгонбаатар, +100 кг-д ОУХМ Ө.Дүүрэнбаяр, О.Цэцэнцэнгэл нар хүчээ сорино. Харин эмэгтэй жүдочдоос 48 кг-д ОУХМ Г.Наранцэцэг, 60 кг-д ОУХМ Л.Сосорбарам, 66 кг-д ОУХМ Б.Хорлоодой, “Рио-2016” олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат там

СЭТГЭГДЭЛ БИЧИХ