Э.Ариунтунгалаг биатлоны ДАШТ-д Монголын тамирчдаас түүхэндээ анх удаагаа оролцоно
Биатлоны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Италийн Антхольц хотод эхэлсэн билээ.
Тэгвэл энэхүү тэмцээнд Зэвсэгт хүчний 017-р анги, “Алдар” спорт хороо, Монголын биатлоны холбооны шигшээ багийн тамирчин Энхбаярын Ариунтунгалаг спринт 7,5 км зайд оролцоно. Тэрбээр өнөөдөр орой манай цагаар 22:00 цагаас гараанаас гарах бөгөөд энэ нь биатлоны ДАШТ-д Монголын тамирчин түүхэндээ анх удаагаа оролцож буй тохиолдол аж.
Мөн гүйлтийн цанын спортоор хичээллэж байгаад 2019 оны зургадугаар сараас биатлоноор дагнан хичээллэж байгаа юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ