УИХ-ын сонгууль зохион байгуулах цаг хугацааны хуваарийг танилцууллаа

Сонгуулийн ерөнхий хорооноос 2020 оны УИХ-ын сонгуулийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ. 

СЕХ-ны гишүүн, Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн: Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн дагуу “Сум дүүргийн сонгуулийн хороодыг дөрөвдүгээр сарын 15-наас өмнө байгуулна. Нам, эвслүүд дөрөвдүгээр сарын 25-наас өмнө сонгуульд оролцохоо илэрхийлнэ. Нам, эвслүүд болон бие даагчдийн нэр дэвшүүлэх ажиллагаа тавдугаар сарын 10-16-ны хооронд зохион байгуулагдана. Ингээд санал авах өдрөөс 22 хоногийн өмнө буюу зургаадугаар сарын 2-нд нэр дэвшигчдийн үнэмлэхийг СЕХ-ноос нэгэн зэрэг гардуулж өгнө. 

Өмнөх долоон удаагийн сонгуулиар нийт 2,840 орчим хүн нэр дэвшиж байсан бол 2016 оны сонгуултд 498 хүн нэр дэвшсэн гэдэг судалгаа бий. 

25-26 мянган төрийн албан хаагч сонгуулийн хэсгийн хороодод ажиллана. Энэ удаагийн сонгуулиар Фэйсбүүк компанитай хамтарч ажиллана. Өмнө нь хоёр удаагийн уулзалт хийсэн. Манай улсад фэйсбүүкийн 2.2 сая хаяг байна. Фэйсбүүк компани баг гаргаж ажиллах сонирхлоо илэрхийлсэн. Бид дэмжиж ажиллана” гэлээ. 

Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарь 

Хийгдэх ажил

Хуулийн заалт

Хуанлийн хугацаа

Нэг.СОНГУУЛИЙН ТОЙРОГ, ХЭСЭГ

1

Сонгууль товлон зарлах, санал авах өдөр тогтоох

Улсын Их Хурал ээлжит сонгуулийг сонгуулийн жилийн 02 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө товлон зарлаж, санал авах өдрийг тогтооно.

(Хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг)

(Улсын Их Хурлын 2020 оны 13 дугаар тогтоол)

2020.02.01-нээс өмнө

2

Сонгуулийн тойрог байгуулах, мандатын тоог тогтоох

Улсын Их Хурал ээлжит сонгуулийн жилийн 02 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө сонгуулийн тойргийг  байгуулна.

(Хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг)

Сонгуулийн тойргийг байгуулахдаа аймаг, дүүргийн хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь, газар нутгийн хэмжээ, байршил зэргийг харгалзан байгуулж, тойрогт ногдох мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтооно.

(Хуулийн 12 дугаар зүйлийн 12.дахь хэсэг)

2020.02.01-нээс өмнө

3

Сонгуулийн хэсэг байгуулах

Сонгогчдын санал авч, тоолох зорилгоор сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид сонгуулийн хэсгийг ээлжит сонгуулийн жилийн 03 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө байгуулж, хэсгийн нутаг дэвсгэр, төвийг зарлана.

(Хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэг)

2020.03.01-нээс өмнө

4

Сонгуулийн хэсгийн талаарх мэдээллийг хүргүүлэх

Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид сонгуулийн хэсгийг байгуулсан өдрөөс хойш тав хоногийн дотор энэ хуулийн 13.1-д заасан мэдээллийг улсын бүртгэлийн байгууллагын орон нутаг дахь газар, хэлтэст хүргүүлнэ.

(Хуулийн 13 дугаар зүйлийн 13.6 дахь хэсэг)

2020.3.05-ны дотор

Улсын бүртгэлийн байгууллагын орон нутаг дахь газар, хэлтэс энэ хуулийн 13.6-д заасан мэдээллийг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд нэгтгэн тав хоногийн дотор улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

(Хуулийн 13 дугаар зүйлийн 13.7 дахь хэсэг)

2020.3.10-ны дотор

Хоёр.СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГА

5

Сонгуулийн байгууллагын удирдлага

Сонгуулийг улсын хэмжээнд Сонгуулийн ерөнхий хороо удирдан зохион байгуулж, аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн болон хэсгийн хороог нэгдсэн удирдлагаар хангаж ажиллана.

(Хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэг)

Сонгуулийн үйл ажиллагаа-ны туршид

6

Байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллага

Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн болон хэсгийн хороо нь байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллага /цаашид “сонгуулийн хороод” гэх/ бөгөөд хэсгийн хороо нь сум, дүүргийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд хамаарна.

(Хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэг)

Бүрэн эрхийн хугацаанд

7

Аймаг, нийслэлийн сонгуулийн хороог байгуулах

Сонгуулийн ерөнхий хороо санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө аймаг, нийслэлийн сонгуулийн хороог тухайн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ирүүлсэн саналыг харгалзан дарга, нарийн бичгийн дарга болон тав, эсхүл долоон гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж, нийтэд мэдээлнэ.

(Хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэг)

2020.4.15-наас өмнө

8

Сум, дүүргийн сонгуулийн хороог байгуулах

Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо нь сум, дүүргийн сонгуулийн хороог санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө тухайн сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ирүүлсэн саналыг харгалзан дарга, нарийн бичгийн дарга болон гурав, эсхүл таван гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж, харьяалах нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд нийтэд мэдээлнэ.

(Хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэг)

2020.4.25-наас өмнө

9

Хэсгийн хороог байгуулах

Сум, дүүргийн сонгуулийн хороо хэсгийн хороог санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө дарга болон зургаа, эсхүл найман гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж, харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд нийтэд мэдээлнэ.

(Хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэг)

2020.5.10-наас өмнө

Гурав.СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТ

10

Иргэний шилжилт, хөдөлгөөнийг зогсоох

Иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг ээлжит сонгуулийн жилийн 02 дугаар сарын 01-ний өдрөөс ... эхлэн зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ.

(Хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгээс)

2020.02.01-нээс эхлэн зогсоож, 2020.6.25-наас сэргээнэ.

11

Сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим хуудаст байршуулах

Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сонгогчдын нэрийн жагсаалтад байгаа сонгуулийн эрх бүхий иргэний эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, нас, хүйс, регистрийн дугаар, байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн мэдээллийг аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороогоор болон хэсэг нэг бүрээр нэгтгэн гаргах бөгөөд уг жагсаалтыг ээлжит сонгуулийн жилийн 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж, сонгууль дуустал өөрийн цахим хуудсанд байршуулна.

 (Хуулийн 20 дугаар зүйлийн 20.4 дэх хэсэг)

2020.4.01-нээс эхлэн

12

Эрх бүхий байгууллагууд сонгуулийн насны иргэдийн мэдээллийг цаасан болон цахим хэлбэрээр хүргүүлэх

Доор дурдсан байгууллага дараах иргэний эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, регистрийн дугаар, төрсөн он, сар, өдөр, хүйс, бусад шаардлагатай мэдээллийг Сонгуулийн ерөнхий хороонд ээлжит сонгуулийн жилийн 05 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө цаасан болон цахим хэлбэрээр хүргүүлнэ. Сонгуулийн ерөнхий хороо уг мэдээллийг хүлээн авснаас хойш гурав хоногийн дотор улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ:

   -эрх зүйн чадамжгүй нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон сонгуулийн насны иргэдийн мэдээллийг Улсын дээд шүүх;

   -хорих ял эдэлж байгаа болон эрүүгийн хэрэгт холбогдуулан баривчлагдсан, захиргааны журмаар албадан эмчлүүлж байгаа болон зөрчлийн хэрэгт холбогдуулан баривчлагдсан сонгуулийн насны иргэдийн мэдээллийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага;     

   -60 түүнээс дээш хоногийн хугацаагаар гадаад улсад зорчсон иргэдийн мэдээллийг Улсын хил хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага;

   -тухайн сум, дүүргийн нутаг дэвсгэрт байнга оршин суух газрын хаягийн бүртгэлгүй боловч санал авах өдөр харьяа тусгай анги, салбарт нь алба хааж байгаа алба хаагч болон ажилтны мэдээллийг Улсын хил хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага;

   -тухайн сум, дүүргийн нутаг дэвсгэрт байнга оршин суух газрын хаягийн бүртгэлгүй боловч санал авах өдөр зэвсэгт хүчний цэргийн анги, нэгтгэлд алба хааж байгаа алба хаагч болон ажилтны мэдээллийг батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага;

   -тухайн сум, дүүргийн нутаг дэвсгэрт байнга оршин суух газрын хаягийн бүртгэлгүй боловч тухайн нутаг дэвсгэрт ажиллаж байгаа цагдаагийн алба хаагч, дотоодын цэргийн анги, нэгтгэлд алба хааж байгаа алба хаагч болон ажилтны мэдээллийг цагдаагийн төв байгууллага;

   -зөрчлийн хэрэгт холбогдуулан баривчлагдсан сонгуулийн насны иргэдийн мэдээллийг цагдаагийн төв байгууллага;

   -тухайн жилд Монгол Улсын харьяат болсон, иргэний харьяаллаа сэргээн тогтоолгосон, харьяатаас гарсан иргэдийн мэдээллийг гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага.

 (Хуулийн 20 дугаар зүйлийн 20.6 дахь хэсэг)

2020.5.01-нээс өмнө

13

Сонгогчдын нэрийн жагсаалтыг хэсгийн хороонд хүргүүлэх

Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 20.4-т заасны дагуу цахим хуудсанд байршуулсан сонгогчдын нэрийн жагсаалтад дараах өөрчлөлтийг тусган уг жагсаалтыг цаасан болон цахим хэлбэрээр үйлдэж, цаасан хэлбэрээр үйлдсэн сонгогчдын нэрийн жагсаалтыг санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө улсын бүртгэлийн байгууллагын орон нутаг дахь газар, хэлтсээр дамжуулан хэсгийн хороонд хүргүүлнэ:

   - сонгогчоос энэ хуулийн 20.4-т заасан сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй, эсхүл буруу бүртгэгдсэн талаар гаргасан гомдлын дагуу оруулсан өөрчлөлт;

   - энэ хуулийн 25 дугаар зүйлд заасан хугацаанаас өмнө хийгдсэн сонгогчийн байнга оршин суугаа газрын хаягийн өөрчлөлт;

   - сонгогчийн эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, хүйс, регистрийн дугаар зэрэг иргэний бүртгэлтэй холбоотой өөрчлөлт;

   - нас барсан иргэний улсын бүртгэлтэй холбоотой өөрчлөлт;

   - энэ хуулийн 20.6-д заасан иргэдийн мэдээлэлтэй холбоотой өөрчлөлт.

(Хуулийн 20 дугаар зүйлийн 20.9 дэх хэсэг)

2020.5.30-наас өмнө

14

Сонгогч нэрийн жагсаалтын мэдээлэлтэй танилцах

Хэсгийн хороо сонгогчдын нэрийн жагсаалтыг хүлээн авсан өдрөөс эхлэн өөрийн ажиллах байранд, өөрийн ажиллах байргүй бол сум, хорооны Засаг даргын Тамгын газрын байранд сонгогч өөрт нь холбогдох мэдээлэлтэй чөлөөтэй танилцах боломж олгоно.

(Хуулийн 20 дугаар зүйлийн 20.10 дахь хэсэг)

Хүлээн авсан өдрөөс эхлэн

15

Сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим хэлбэрээр олгох

Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийг төлөөлөх эрх бүхий этгээдийн хүсэлтийн дагуу энэ хуулийн   20.9-т заасан сонгогчдын нэрийн жагсаалтын сонгогчдын эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, регистрийн дугаар, байнга оршин суугаа газрын хаяг бүхий хэсгийг санал авах өдрөөс 20-иос доошгүй хоногийн өмнө цахим хэлбэрээр нэг удаа олгоно.

(Хуулийн 20 дугаар зүйлийн 20.13 дахь хэсэг)

2020.6.04-нөөс өмнө

16

Сонгогч нэрийн жагсаалтад бүртгэлтэй эсэхээ шалгах, сонгогчдын нэрийн жагсаалттай холбоотой гомдол гаргах

Сонгогч сонгогчдын нэрийн жагсаалт дахь өөрийн болон гэр бүлийн гишүүний мэдээлэлтэй танилцах эрхтэй бөгөөд сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй, эсхүл буруу бүртгэгдсэн бол өөрийн болон гэр бүлийн гишүүний нэрийн өмнөөс гомдлоо улсын бүртгэлийн байгууллагад санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө бичгээр гаргана.

 (Хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэг)

2020.6.10-наас өмнө

Сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө шалгасан байвал зохино.

(Хуулийн 20 дугаар зүйлийн 20.11 дэх хэсэг)

17

Сонгогчийн  шилжилт

Сонгуулийн байгууллагын ажилтан, итгэмжлэгдсэн ажилтан, мэдээллийн технологийн багийн гишүүн, даамал, санал авах байр болон сонгуулийн үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангахаар ажиллаж байгаа цагдаагийн албан хаагчийн сонгогчийн шилжилтийг хийх, бүртгэхдээ тухайн байгууллагынх нь албан бичгийг үндэслэн санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө шийдвэрлэнэ.

(Хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэг)

2020.6.10-наас өмнө

Нэр дэвшигч болон энэ хуулийн 37.3-т заасан менежер, шадар туслагч нь сонгуулийн нэг хэсгээс нөгөө хэсэгт шилжих бол санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө сонгогчийн шилжилтийг хийлгэж болно.

(Хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг)

Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан сонгогч санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө сонгогчийн шилжилтийг бүртгүүлнэ.

(Хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэг)

18

Сонгогчийн мэдээлэлтэй холбоотой өөрчлөлтийг тусгах

Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санг үндэслэн энэ хуулийн 23.1-д заасны дагуу гомдол гаргасан иргэний мэдээллийн талаар лавлагаа гаргах ба сонгогчийн мэдээлэлтэй холбогдсон өөрчлөлтийг санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө сонгогчдын нэрийн жагсаалтад оруулна.

 (Хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэг)

2020.6.21-нээс өмнө

Дөрөв.НАМ, ЭВСЭЛ, НЭР ДЭВШИГЧИЙН БҮРТГЭЛ

19

Нам, эвслийн сонгуульд оролцож, нэр дэвшүүлэх эрх

Энэ хуульд заасны дагуу сонгууль товлон зарлахаас өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам сонгуульд оролцож, энэ хуульд заасан шаардлага хангасан Монгол Улсын иргэнийг Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшүүлэх эрхтэй.

(Хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг)

Сонгуульд намууд эвсэл байгуулан оролцож, нэр дэвшүүлж болно.

(Хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэг)

Эвсэлд нэгдсэн бүх нам энэ хуулийн 6.1-д заасан шаардлагыг хангасан байна.

(Хуулийн 6 дугаар зү

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2020-02-12 23:37:00

Сэтгэгдэл бичих

1+2 =
Амжилттай нэмэгдлээ.
Leave this field empty


Шинэ Их уншсан

Холбоо барих

Олон нийтийн сүлжээ

© 2022 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлахыг хатуу хориглоно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин