Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 12 сарын 04, Ням
НАМЭХ-ны дараагийн ерөнхийлөгч хэн бэ?

НАМЭХ-ны дараагийн ерөнхийлөгч хэн бэ?

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2022-11-18 18:01:00
    МАН-ын бага хурал ирэх сарын 6-ны өдөр товлогдсон. Тус хурлаас өрсөж НАМЭХ-ийн дараагийн ерөнхийлөгчийн асуудал яригдаж эхэлжээ. Тодруулбал НАМЭХ-ийн тэргүүнээр олон хувилбарууд яригдаж байгаа бол УИХ-ын эмэгтэй гишүүд өөрсдийн төлөөллөөс Х.Булгантуяаг нэр дэвшүүлж байгаа сурагтай. 
   Х.Булгантуяагийн хувьд өнгөрсөн удаад НАМЭХ-ийн сонгуульд Д.Сарангэрэлтэй нэр дэвшиж байсан мэдлэг боловсролтой улс төрд гайгүй нэр хүндтэй яваа нэгэн, харин МАН-ын зүгээс Ч.Номинг томилох санал яригдаж эхэлсэн. Түүний хувьд ёстойл олны ярьдгаар арын хаалгаар, мөнгөөр зодож сайд болсон бол тус сайдын суудал нь багдаж МАН-ын нөлөө бүхий ТББ-ыг амлаж байгаан хачирхалтай. Дараагийн олны дунд яригдаж буй эмэгтэй бол БНХАУ-ын Шанхай хотод Ерөнхий консулаар ажиллаж байсан Ё.Нямжав гэх таамаг яригдаж эхлэв. 
   Ё.Нямжав нь саяхан 2 ч удаа нярайлж чимээгүй байсан ч Бриллиант гэх ТББ-аа идэвхижүүлж эхэлсэн.  Боловсрол мэдлэгээр нөгөө 2-оосоо дутахгүй ч намын дэмжлэгээо яах нь тодорхойгүй.  Ямартай ч НАМЭХ-ийн ээлжит бус хуралдаан 12 сарын 1-ний өдөр товлогдсон бөгөөд дараагийн ерөнхийлөгч 80 аад оныхны дунд өрнөх бололтой.
Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2022-11-18 18:01:00

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Иргэн
Шалгуур :-Их засаг төгссөн байх -Гадаадын их доод сургуулийг тооцохгүй
2022-11-19 06:25:45 - 192.82.70.235