Домогт Пелегийн бие чилээрхүү байгаа аж
Бразилын домогт хөлбөмбөгчин Пелегийн бие тааруухан байгаа гэнэ. Түүний хүү Эдиньо эндхийн “Globo Esporte” сонинд өгсөн ярилцлагадаа ингэж хэлжээ. “Түүний бие жаахан чилээрхүү байгаа. Сүүжний үе солиулах мэс засал хийлгэж, тэгээд ч нөхөн сэргээх эмчилгээ тийм сайн болоогүй юм. Түүний хөдөлж явах нь хэцүү болж, энэ нь түүний санааг зовоодог. Тэр хөлбөмбөгийн ертөнцөд ямагт нэр ицуутай хүн байсан, харин одоо хэвийн зүгээр явж чадахгүй байгаа. Үүндээ санаа зовдог. Үүнээсээ ичиж, гадаа гарахыг боддоггүй. Хүмүүсээс дөлдөг болсон” гэж тэр хэлсэн байна.
Дэлхийн гурван удаагийн аварга сүүлийн жилүүдэд эмчид байнга шахуу ханддаг болжээ. 2019 онд гэхэд л бөөрний чулуу авахуулахад хүрч, түүнчилэн бас ямар нэг халдвар аваад амжсан байна. Пеле бас эрчимт эмчилгээнд орж байсан ч, удалгүй гитар тоглон, инээмсэглэж буй бичлэгээ нийгмийн сүлжээнд тавьжээ. Тийнхүү “энэ нь түүний бие тэгтлээ дордчихаагүйг харуулж байгаа хэрэг” гэж бразилын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд бичиж байсан байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ