Тедди Ринерийн 154 дараалсан ялалт зогсов

     Францын нийслэлд өнөө жилийн жүдогийн анхны "Их дуулга"өндөрлөлөө.Эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд олимпын хошой,дэлхийн 11 удаагийн аварга,Францын домогт бөх Тедди Ринер зодоглосон нь олны анхаарлын төвд байв.30 настай "Тедди баавгай" эхний хоёр тойрогт Унгарын Р.Шипоч,Австрийн С.Хегай нарыг ялсан ч Японы К.Кагеураг барсангүй.Ийнхүү түүний 154 дараалсан ялалтын цуврал тасалдах нь тэр.Тедди Ринер хамгийн сүүлд "Токио-2010"дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Японы Д.Камикавт ялагдсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ