БААТРУУД: Хамгийн сэтгэл хөдөлгөм үнсэлт


Хятад улсад дэгдээд буй коронавирустэй тэмцэж, тусгаарласан тасагт ажиллаж буй сувилагч бүсгүй найз залуутайгаа эцэст нь уулзаж байгаа нь энэ.

Гэвч түүний хийж чадах зүйл ердөө хайртай хүнээ шилэн хаалганы цаанаас “үнсэх”, утсаар ярих явдал байлаа.

Тэд бие биенээ 11 өдрийн дараа харж буй нь энэ. Валентины өдөр гэрлэхээр төлөвлөж байсан ч вирусын тархалт багасч, сувилагч бүсгүйн ажил дуусах хүртэл тэд хуримаа хойшлуулжээ.

Энэ үйл явдал цахим орчинд маш олон хүний сэтгэлийг хөдөлгөж байна.

Эх сурвалж: South China Morning Post

Ц.АНУДАРЬ medee.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ