Н.Төгсцогт Гари Рассельд хоёрхон оноогоор ялагдлаа
“PPL Center” спортын ордонд мэргэжлийн боксын WBC холбооны 57 кг-ийн жингийн дэлхийн аваргын тулаан боллоо.
Дэлхийн аваргын бүсийг эзэмшигч Гари Рассель карьертаа 30-1 гэсэн амжилттай байгаа бол Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт нэг ч ялагдал хүлээгээгүй 11-0 гэсэн амжилттай явсан бөгөөд өнөөдөр мэргэжлийн боксын анхны ялагдлаа хүлээлээ. Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт, дэлхийн аварга Гари Рассельтай тулсан юм. Тэрбээр 12 үеийн турш идэвхтэй тулалдсан ч 115:113 буюу хоёр оноогоор ялагдал хүлээлээ. Тулааны дараа хоёр тамирчин хамтдаа зургаа авхуулсан байна. Энэ үеэр Гэри Рассель Н.Төгсцогтод хандан Бэлтгэлээ сайн хийгээрэй. Чи удахгүй аварга болно. Би тэрийг мэдэрч байна гэж хэлсэн талаар зарим эх сурвалжууд мэдээлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ