Вьетнамд найм дахь тохиолдол бүртгэгдэв
Вьетнамын ЭМЯ-наас энэ тухай өнөөдөр мэдээллээ.Хойд Вьетнамын Виньфук мужийн оршин суугч,29 настай эмэгтэйгээс коронавирусын халдвар илэрчээ.Уханьд гэрээгээр ажиллаж байгаад нутагтаа нэгдүгээр сарын 17-нд эргэж ирсэн түүний биеийг эмч нар тогтвортой гэж оношилсон байна. Халдвар авсан хүмүүс дунд вьетнамчуудаас гадна хоёр хятад,вьетнам гаралтай америк байгаа аж.Өвчитнүүдийн нэг нь бүрэн эдгэж,бусад нь эмчийн хяналтанд байгаа тул тэдний биеийн байдалд санаа зоволтгүй гэнэ.Сүүлийн хоёр долоо хоногт уушгины хатгалгааны шинж тэмдэгтэй 92 хүн Вьетнамд эмнэлэгт хэвтжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ