Хятадаас өөр улсуудад коронавирусын 148 тохиолдол илэрчээ

                  Энэ  талаар Хятадын улсын CGTN телевизийн суваг мэдээлсэн бол "South China Morning Post"сонинд Азид 95,Европод 23,Хойд Америкэд 13,Австралид 12 тохиолдол илрээд буй талаар бичжээ.Харин манай өмнөд хөршөөс өөр улсад ганцхан Филиппинд л өвчтөн нас бараад байгаа юм.Мөн Хятадын Хонконгод 15,Тайваньд 10,Макаод 8 хүн коронавирусын халдвар аваад буй.Дашрамд дурдахад Хятадад 17205 хүн халдвар авч,361 хүн нас баран,475 хүн эдгээд байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ