Хараагүй эр толгойгоороо асфальт мөргөснөөр хараа оржээ
Польшийн хараагүй эр Януш Горай машинд мөргүүлснээр дахин хардаг болсон байна.
“Миррор” сонинд бичсэнээр, 20 жилийн өмнө тэр баруун нүдний торлогийн асуудалтай болж эхлэжээ. Мөн зүүн нүд нь бас бүрэн харахаа больж, зөвхөн гэрэл, юмны хэлбэр дүрсийг л ялгадаг байжээ.
Нэг удаа тэр явган зорчигчийн гарцан дээр машинд мөргүүлсэн байна. Түүний түнхэнд мэс засал хийж, сүүлд нь хоёр долоо хоногийн нөхөн сэргээх эмчилгээ хийлгэжээ. Ингэсний дараа тэр бага багаар дахин хараа орж байгаагаа анзаарсан байна.
Толгойгоороо машины капот, дараа нь асфальт хүчтэй мөргөснөөс болоод дахин хараа орсон байх гэж Горай үздэг гэнэ. Харин нөхөн сэргээх эмчилгээний үед хэрэглэж байсан эм бэлдмэл ийм үйлчилгээ үзүүлсэн болов уу гэдэгт эмч нар үзэж байгаа ажээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ