“Москва опен” шатрын тэмцээнд Монголын оюутан шатарчид оролцож байна
ОХУ-ын Москва хотын Нийгмийн ухааны их сургуулийн байранд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Moscow open" олон улсын нээлттэй тэмцээн нэгдүгээр сарын 24-нөөс хоёрдугаар сарын 3-нд болж шилдгүүдээ тодруулна.
Тус тэмцээнд Монгол Улсаас ОХУ-д суралцаж буй ДШХМ Э.Болдоо, Б.Халиун нарын оюутан шатарчид оролцож байна. Олон улсын чансаагаар 2300 хүртэлх чансаатай шатарчин оролцдог "Сонирхогчдын цом" хэмээх уг тэмцээний C ангилалд тоглож байгаа ДШХМ Э.Болдоо үнэмлэхүй 4 оноотой 5 дугаар өрөгт нэгдүгээр ширээнд тоглох бол Б.Халиун гурван оноотой тэмцээнээ амжилттай үргэлжлүүлж байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ