Коронавирусийн эсрэг вакцин гарган авчээ
Хонконгийн эрдэмтэд үхлийн аюултай, шинэ төрлийн коронавирусийн эсрэг вакцин гарган авснаа мэдэгдэв. Гэсэн хэдий ч Хонконгийн судалгааны баг тус вакциныг амьтад дээр турших зайлшгүй шаардлагатайг цохон тэмдэглэсэн байна.
Профессор Эван Квок Жун тус вакциныг амьтан дээр туршихад хэдэн сар, харин хүн дээр туршихад дор хаяж нэг жил шаардлагатайг тодотгожээ. Хэвлэлд мэдээлснээр, эрдэмтэд ердийн ханиадны эсрэг вакцин дээр коронавирусийн гадаргуугийн эсрэгтөрөгчийн хэсгийг нэмж дээр вакциныг гарган авсан байна.
Өнгөрсөн 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр Хятадын эрх баригчид Үхань хотод уушгины хатгалгаа дэгдсэн талаар мэдээлсэн билээ. Өвчин үүсгэгч нь 2019-nCoV шинэ төрлийн коронавирус юм. Сүүлийн үеийн мэдээллээр Хятадад 4.5 мянга гаруй хүн коронавирусын халдвар авч, 100 гаруй хүн амиа алджээ.
Эх сурвалж: SOUTH CHINA MORNING POST
Б.ЖАРГАЛ news.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ